Би хэн бэ V

ЭРЭГТЭЙ - ҮХЭР

Үхэр эрэгтэй аливаа юманд удаан боловч хянамгай ханддаг. Тэр зөвхөн өөрийн бодол хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн хөдөлнө. Эм хүний заль мэх, занганд орохгүйгээ мэдэх хэрсүү ухаан түүнд бий.

Хэрэв тэр үнэн голоосоо дурлавал заавал санасандаа хүрэх бөгөөд бусад эрчүүд эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Тэрээр танд халамж анхаарал тавьж эелдэг зөөлөн хандана. Үхрийн хүртэх, үнэрлэх эрхтэн төрөлхийн сайн тул таны үнэрийг, гөлгөр арьсыг, зөөлөн үсийг байнга мэдэрч байдаг юм шүү.

Тэр танд бэлэг бэлэглэж, танилцсан өдрөө мартахгүй бөгөөд хамт зугаалж явахдаа өөр эмэгтэй рүү харц чулуудахгүй. Үхэр үлгэрийн ордон амлахгүй боловч гэр ороноо төвхнүүлж таныг бүх насаар чинь тэжээж чадна. Олонхи эмэгтэйчүүд Үхрийн ордтой гэр бүл болохыг хүсдэг. Учир нь тэд өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, эмэгтэй хүнийг хүндэлдэг.

Үхэр эрэгтэй хайрт хүнийхээ хүслийг биелүүлэхдээ дуртай боловч урваж шарвавал хэзээч өршөөхгүй. Хэзээч буулт хийхгүй. Тэд хартай бөгөөд үүнийг өөрийнхөө сул тал гэж үздэг.

Сексийн тал дээр ихээхэн нээлттэй байдаг ба танаас бас ийм байхыг хүсэмжилнэ. Түүний хүсэл тачаал нь хоосон дүр биш үнэн голоосоо гардаг нь эмэгтэй хүний сэрэлийг ихээр өдөөдөг байна.

Үхэртэй амьдрахад бас ч амаргүй. Тэр өөдөөс нь том дугарах, чанга хашгичах, бүдүүлэг байдал гаргадаг эмэгтэйг тэвчихгүй билээ. Хэрэв ямар нэгэн зүйл дээр санал зөрвөл хүмүүсийн хажууд энэ тухай цухуйлгаж ч болохгүй таны зөв түүний буруу байсан ч тэр шүү дээ. Тэрээр эмэгтэй хүнийг хичнээн хүндэлдэгч хичнээн боловсон соёлтой ч эцсийн эцэст үхрийн үндсэн араншин нь давамгайлна.

Чөлөөт сэтгэхүйтэй эмэгтэй түүнд тохирдоггүй. Уулзсан тохиолдолд эсвэл дайрч доромжилно, /бүдүүлэг Үхэр, олонхи/ эсвэл татгалзаж дуугаа хураана, /соёлтой Үхэр, цөөнхи/.

Түүнтэй харьцахдаа бага зэрэг буулт хийж ихэнхи тохиолдолд амаа хамхиж явсан нь дээр. Бурханыг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй. Эрх чөлөөгөө зүгээр ч нэг тавиад туучихгүй шүү.

Эхнэр болох хүнээ сонгохдоо маш удаан ажиглаж, та түүнд тохирох эсэх тухай нилээд бодоны эцэст шийдвэр гаргана. Нэгэнт шийдсэн бол хайрт эхнэрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй.

Үхэр нь гэрсэг бөгөөд өгөөмөр сэтгэлтэй, үнэнч бөгөөд тэвчээртэй эр нөхөр, гэрийн эзэн билээ.Цөөн хэдэн хуучин анд нөхөдтэйгөө уулздаг. Чимээ аниргүй тав тухтай орчинд дуртай.

Салж сарнисан тохиолдолд тэрээр хүнд байдалд орж удаан хугацаагаар шаналдаг.

Үхэр загасчлах, байгалд зугаалах, хөдөө тосгонд амьдрах сонирхолтой. Мөн алдартай хүмүүсийн намтар болон баатарлаг үйлсийн тухай ном унших дуртай. Тэрээр бүх ордууд дотроос хамгийн ихээр эр хүний гол зан чанаруудыг агуулсан байдаг тул түүнийг сайхан хоол ундаар цадтал хооллох хэрэгтэй.
Түүнтэй зэрэгцэх эцэг ховор бөгөөд ялангуяа охиндоо эелдэг хандахаас гадна эхнэртээ халамж анхааралтай байж мөнгө харамлахгүй боловч маргаашаа бас мартахгүй. Та хэрэв Үхэртэй зөрж сөргөлдөхгүй бол таны амьдрал үргэлж сайн сайхан байх болно.

  • Үхэр нь Мэлхий, Охин, Матар, Загасны ордтой зохицоно.
  • Хонь, Матрын ордтой гэр бүл болох нь хамгаас тохиромжтой.
  • Үхэр нь Ихэрийн ордтой ижил төстэй мэт боловч байнга маргалдана.
  • Арслан, Хилэнцтэй зөрчилдөнө. Гэр бүл болох магадлал тун бага.
  • Үхэр Бумбатай дайсагнана.

0 comments:

Post a Comment

 
Free Website templatesFree Flash TemplatesRiad In FezFree joomla templatesSEO Web Design AgencyMusic Videos OnlineFree Wordpress Themes Templatesfreethemes4all.comFree Blog TemplatesLast NewsFree CMS TemplatesFree CSS TemplatesSoccer Videos OnlineFree Wordpress ThemesFree Web Templates